Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эх болон Монелийн замаар нийтийн тээврийн Ч:25, Ч:26, Ч:10, Ч:29, Ч:19а, Ч:19б гэсэн зургаан чиглэлд 37 тээврийн хэрэгсэл үйлчилдэг бөгөөд чиглэлийн замналд шуурхай зохицуулалт хийж, өөрчлөлт оруулан, үйлчилгээ үзүүлж байна.
Дээрх авто замуудын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулалтаар буюу Сансарын тойргоор богино эргүүлэх, Чингэлтэйн өргөн чөлөө, Цагдаагийн гудамжаар үйлчилж байгаа юм.
АДМИН







Нийгэм




