Dark Light
Нийгэм | 2026-11-11

МОНГОЛ ДАХЬ ОРОСЫН ИХ СУРГУУЛЬД БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЗАНАЛХИЙЛЭЛ ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | MPA

Монгол бахархлын өдөр буюу 11 дүгээр сарын 10-нд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуульд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх агуулгатай заналхийлсэн цахим шуудан ирсэн байна. Тус мэдээллийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагууд шуурхай ажиллагааг эхлүүлсэн хэмээн MPA агентлаг мэдээллээ.

Сургуулийн захиргаанаас сурагчид, багш, ажилчдыг барилгаас яаралтай нүүлгэн шилжүүлж, ойролцоох цэцэрлэгийн байранд түр байрлуулсан байна. Эцэг эхчүүдэд хүүхдүүдээ яаралтай ирж авахыг мэдэгдэн, дараагийн өдрийн хичээлийг цуцлах шийдвэр гаргажээ.

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газар-ын хамтарсан тусгай алба хаагчид сургуулийн орчимд хамгаалалтын бүс тогтоож, газар дээр нь үзлэг, нэгжлэг, шалгалтын ажиллагааг нарийвчлан явуулж байна.

Одоогоор тэсрэх бөмбөг бодитоор олдсон эсэх болон уг заналхийллийг илгээсэн цахим хаяг, эх сурвалжийн талаар хууль хяналтын байгууллагуудаас албан ёсны эцсийн дүгнэлт, нэмэлт мэдээллийг хараахан гаргаагүй байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08