БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг түшиглэн зохион байгуулагдаж байгаа говийн бүсийн аймгуудын “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна.
Сургалтад хамрагдаж буй дайчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, жижиг бүлгээр үүрэг гүйцэтгэх арга ажиллагаанд сургах, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийн үр дүнг тооцох зорилгоор энэ сарын 04, 05-ны өдрүүдэд шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал, цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд хоногийн сургуулийг 3 үе шатаар зохион байгууллаа.
Хоногийн сургуулийн нэгдүгээр шатанд бие бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор ажиллуулж, цугларах районд гаргаж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг шалгасан бол хоёрдугаар шатанд маршрутын дагуу хичээлийн 7 цэгийн ажиллагааны даалгавруудыг гүйцэтгүүлж, гуравдугаар шатанд тасгийн буудлагыг жижиг бүлгээр байлдааны үүрэг гүйцэтгэх арга ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахад чиглэгдлээ.
АДМИН







Нийгэм




