Булган аймгийн Сайхан сумын Хулж багийн “Хонхор шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т/ 8 сарын 5-ны өдрийн 23:00 цагийн орчим автомашин шатаж, 2 хүн түлэгдэж бэртсэн тухай мэдээллийг 8 сарын 6-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан “Маяти” загварын ачааны автомашин шатсаныг унтраасан. Гал түймэрт иргэн Э /34 настай, эрэгтэй/, иргэн Д /32 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 8 сарын 6-ны өдрийн 02:00 цагт хүргэгдсэн байна.
Нийгэм | 2023-08-07
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




