Dark Light
Нийгэм | 2023-08-07

Шуурхай бригад 24 цагаар ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас наймдугаар сарын 5-ны 21:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дугаар хороо Дарь-Эх, Цагаан даваа орчимд нийт 75 хүн хүч, 17 машин механизмтайгаар 24 цагаар ажиллаж;

- Уулын ус үерлэн бууснаар авто зам руу түрж орж ирсэн их хэмжээний лаг, хог хаягдал, шороог цэвэрлэн тээвэрлэж;

- Далангийн дээд хэсэгт лаг шавраар дүүрсэн уулын сувгийг 150 метр газар сувагчилж;

- Үерийн усанд автаж авто замыг хаасан автомашинуудыг чөлөөлж;

- Үерийн усаар угаагдаж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хавтангуудыг зөөн тээвэрлэх, шороон сувгийг сэргээн татах, илүүдэл шороог зөөж тээвэрлэн;

- Эвдэрсэн 110 метр далан, авто зам дагасан сувгийг сэргээн ухаж 450 тонн лаг хагшаасыг цэвэрлэж;

- Үерийн хамгаалалтын далан сувгийн төгсгөл болох Сэлбэ голтой нийлэх хэсэгт 100 метр газрыг цэвэрлэж, урсцыг сайжруулан;

- 4 тонн усаар 60 метр  шугам хоолойг буудуулж, 4 ус гаргуурыг гараар цэвэрлэж, онгойлгож  ажиллалаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19