Dark Light
Нийгэм | 2023-08-07

Инженерийн цэргүүд Налайх дүүрэгт үерийн улмаас хаагдсан замыг нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Туулын гүүр, “Боса” дэлгүүрийн орчимд үер бууж авто зам хайрга чулуугаар дарагдаж, зорчих хөдөлгөөн бүрэн хаагдсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас 7 цэргийн алба хаагч, 5 нэгж техниктэйгээр үер буусан газар оронд замын эвдрэл гэмтлийг сэргээн босгохоор 126 машин хайрга дайрга тээвэрлэж, 2526 куб метр хайргыг замын эвдрэлтэй хэсгүүдэд тараан нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэн иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа.  

Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодод үүсээд буй үерийн гамшгийн голомтод тус ангийн офицер, ахлагч нар үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19