Dark Light
Нийгэм | 2023-08-07

Гамшгийн дараах сэргээн босголтын ажилтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба үерийн гамшигт өртөөд буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй үерийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил байдалтай биечлэн танилцлаа.

Тэрээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн айл өрхүүдийн хашааны хог, лаг шаврыг цэвэрлэж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын харьяа зарим ангийн удирдах албан тушаалтан, цэргийн алба хаагчидтай уулзаж, ажлын явц байдалтай танилцав.

Тэр бээр дараа нь Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаар орж гамшгийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, уг ажилд оролцож, дэмжлэг үзүүлж буй байгууллага, албан тушаалтнуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба үерийн гамшгаас арилгах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, аюулгүй байдлыг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэм, хөдөлмөр хамгааллын дүрэм, журмыг чанд сахих, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уг ажилд оролцож буй жолооч нарын аюулгүй байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.  

Энэ өдөр буюу 8 дугаар сарын 7-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын харьяа ангиудаас 200 гаруй цэргийн алба хаагч (офицер, ахлагч нар) болон 8 жолооч хүнд даацын машинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19