Dark Light
Нийгэм | 2023-08-07

Австрали улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.03 сар: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийв. Энэ үеэр Австралийн Холбооны Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренстой уулзсан юм. Уулзалтаар Австрали улсад суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлт уламжилсан. 

2023.05 сар: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр Монголын 10 оюутныг хамруулдаг. Энэ тоог 15 болгон нэмэгдүүлсэн болохыг Австралийн тал мэдэгдэв. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр  манай улсад 1993 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 орчим сая австрали долларын буцалтгүй тусламж олгож, 650 гаруй хүнийг магистр, докторын сургалтад хамруулаад байна. 

2023.07 сар: Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс манай улсад айлчлав. 

2023.08 сар: Хатагтай Таня Лоуренс Монгол улсад айлчилсан айлчлалынхаа талаарх тайланг парламентдаа тавив. Энэ илтгэлд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах, оюутан сургах чиглэлээр тодорхой ахиц, үр дүн гарч байгааг онцлон тэмдэглэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19