Dark Light
Нийгэм | 2023-08-07

Инфляцын түвшин 7 дугаар сард 9.2 хувьтай гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд:

- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь,

- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,

- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,

- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,

- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь,

- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,

- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүйг https://downloads.1212.mn/t-mOan2JljDDin3uz6BHSs3galxmnrq... холбоосоор авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19