Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар өдөрт хоёр удаа ариутгал хийж байгаа. Мөн үерт өртсөн айлуудын хашаа, нүхэн жорлонг ариутгах ажлыг өчигдрөөс эхлэн шат дараатай хийж буй.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэд хэдэн удаагийн давтамжтай, цаашид нэг сарын хугацаанд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан хэлж байв.
АДМИН







Нийгэм




