Өвөрхангай аймгийн ...... сумын ... дугаар гудамжны “Задгай” бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан 2 хүн шороонд даруулсан тухай дуудлагыг 8 сарын 7-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Б /31настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/ нар 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм




