Dark Light
Нийгэм | 2023-08-09

БНСВУ-ын элчин сайд болон Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол улсад суугаа элчин сайд Зоан Хань Дам болон Монгол улсаас тус улсад суугаа элчин сайд Ж.Сэрээжав нарыг хүлээн авч уулзлаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа ДМАЭМБ-ын чуулганд оролцох үеэр БНСВУ-ын Ерөнхий малын эмчтэй уулзаж Вьетнам улс руу мах экспортлох ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон.

БНСВУлс руу мах экспортлохтой холбогдуулан 2022 оны 10 дугаар сард Вьетнам улсын Хорио цээр, хяналтын газрын төлөөлөгчид Монгол улсын махны үйлдвэрүүдэд эрсдлийн үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээний тайлантай танилцаж, зөвлөмжийн дагуу мах экспортлох ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны ХААИС тэр дундаа Мал эмнэлгийн сургууль хооронд оюутан солилцооны гэрээг дахин сэргээх болон малын эм бэлдмэл үйлдвэрлэх тал дээр хамтарч ажиллах санал солилцож, хоёр талын элчин сайд цаашид энэхүү ажлыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 Өмнө нь Монгол улс Вьетнам улс руу хонь, ямааны хөлдөөсөн мах экспортлох санамж бичигт 2017 оны 04 дүгээр сард гарын үсэг зурж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19