Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай цахим уулзалт зохион байгууллаа.
Цахим уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа, асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч доктор Кугита Хирофуми болон төлөөлөгчийн газрын албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар Монгол улсын Ерөнхий эмчийг танилцуулж, зэрлэг амьтны өвчний тандалт, эмийн үлдэгдэл, эрүүл мэнд, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газраас дараах зөвлөмж, чиглэлийг өгсөн.
Үүнд:
- Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, хэрэгжилтэд хяналт тавих,
- Хил дамжин халдварлах болон Бог малын мялзан өвчний үндэсний стратеги төлөвлөгөөний төсөлд саналаа хүргүүлэх,
- Зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах төслийг эрчимжүүлэн ажиллах
АДМИН







Нийгэм




