Dark Light
Нийгэм | 2023-08-09

Барилга угсралтын ажлуудтай танилцаж үүрэг даалгавар өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг 2023.08.08нд АНУ-н Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын цэвэр усны баруун эх үүсвэрийн ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл"-ийн БУА-н явцтай биечлэн танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөн ажиллав. Ажлын хэсэг Их наяд хөгжил ХХК. ДСЦТС-ХК, Смарткрафт ХХК, Энх-Өглөө ХХК, Монхас ХХК, зэрэг компаниудын барилга угсралтын ажлуудтай  газар дээр нь танилцаж ажлыг эрчимжүүлэх төслийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай асуудлуудаар гүйцэтгэгч компаниудад үүрэг даалгавар өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19