Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын далайн их сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа.
Тэтгэлгийн зорилго:
Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр, дотуур байр, сурах бичиг, эрүүл мэндийн даатгал багтсан. /амьжиргааны зардал болон зорчих зардал багтаагүй болно/
Тавигдах шаардлага
Тус сургуулийн Глобал судлал ба далайн асуудал /Global Studies and Maritime Affairs/, Олон улсын бизнес, ложистик /International Business and Logistics/, Бизнес, маркетингийн менежмент /Business and Marketing Management/ гэсэн мэргэжлийн чиглэлүүдийн аль нэгээр англи хэл дээр бакалаврын түвшинд тэтгэлгээр суралцах боломжтой.
Суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч нийт суралцах хугацаа 4-4.5 жил байх ба тэтгэлгээр суралцах оюутан нь англи хэлний IELTS шалгалтын 4-өөс дээш оноо, түүнтэй адилтгах бусад гэрчилгээ байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал
- Вьетнам улсад суралцах хүсэлт гаргагчийн өргөдлийн маягт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарыг англи хэл дээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байх
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас /сүүлийн 6 сар доторх/
- Цагдаагийн тодорхойлолт
- IELTS шалгалтын 4-өөс дээш оноо эсвэл түүнтэй адилтгах бусад гэрчилгээ
- Тэтгэлэг горилогчийн ур чадвар, мэргэшил, судалгааны ололт амжилтын талаарх баримт бичиг хуулбарыг зохих журмын дагуу баталгаажуулсан байх. /хэрвээ байгаа бол/
- Нэгээс дээш жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспортын хуулбар
- Вьетнамд суралцах, судалгаа хийх, амьдрах санхүүгийн баталгааны хуулбар. /хэрвээ байгаа бол/
- Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа:
- Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 08 дугаар сарын 12-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.
Холбоо барих:
Ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.
АДМИН







Нийгэм




