Dark Light
Нийгэм | 2023-08-09

Газарзүйн олон улсын 19 дүгээр олимпиад нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газарзүйн олон улсын 19 дүгээр олимпиад Индонез улсын Бандун хотод 2023 оны 08 дугаар сарын 08-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Тус олимпиадад 46 орны баг бичгээр хийх даалгавар, хээрийн дадлага ажил, мультимедиа тест, ханын илтгэл гэсэн 4 төрлөөр өрсөлдөх юм. 

Манай улсаас 

М.Мөнхжаргал /Шинэ Монгол Харүмафүжи/

Г.Мөнхжавхлан /Шинэ эхлэл/

Г.Энхжин /I сургууль/

Т.Номун /Орчлон/ сургуулийн 4 сурагч, 2 багшийн хамт оролцож байна.

Нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, Индонези улсын боловсролын сайд, баруун Яава мужийн захирагч зэрэг зочид төлөөлөгчид оролцов.  

Монгол улсын баг 2013 оноос хойш уг олимпиадад оролцож мөнгө, хүрэл медаль авсан амжилт үзүүлж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19