Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн.
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх асуудлаар 234 дүгээр тогтоолыг баталж, хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг БШУ-ны сайд ахлан ажиллаж байна.
Ажлын хэсэг 2023 оны 8 дугаар сарын 09-ний Засгийн газрын хуралдаанд "Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг боловсруулан танилцууллаа. Тогтоолын төсөлд дараах асуудлыг тусгав. Үүнд:
Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтан ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим төсөл, арга хэмжээний үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон зөрүү төсвийг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах...
Он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад орох боломжтой боловч 2023 оны төсвийн тухай хуульд үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт нь батлагдаагүй төсөл, арга хэмжээг 2024 оны төсөвт тусгаж шийдвэрлэх,
Гэрээний хугацаанд багтаан ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүссэн зарим төсөл, арга хэмжээний гэрээг дүгнэх, гэрээнд зааснаар алданги тооцох, гэрээг цуцлах, нэн ялангуяа 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй гэж үзэн төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлуудыг удаашруулсан аж ахуй нэгжүүдийг хар жагсаалтад оруулах,
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судлан, боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлтийг оруулах,
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх заалтыг үндэслэн нийслэлийн хэмжээнд 3 ээлжид шилжих нөхцөл үүссэн байршилд баригдаж байгаа сургуулийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах арга хэмжээ авах,
Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн явцтай нь уялдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт батлагдсан нийт хөрөнгийн зардлын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх,
Тогтоолын төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хянаж, тун удахгүй эцэслэнэ.
АДМИН







Нийгэм




