Dark Light
Нийгэм | 2023-08-10

Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл хот 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5.000.000 хүртэлх ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд, өрсөлдөхүйц нөхцөлтэйгөөр гаргаж арилжаалахыг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ.

Улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төсөвт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган хуваарьт хугацаанд төлж барагдуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19