Dark Light
Нийгэм | 2023-08-10

Шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөхөөр оролдсон тохиолдлыг эцэслэн шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч Г.Б, А.Б нарын үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, А.Б нарт тус бүр 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.

Өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19