Dark Light
Нийгэм | 2023-08-10

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи 2023” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Дэлхий нийтэд байгаль орчин, экосистем, газрын доройтол нэмэгдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. 

Дэлхий нийтийн түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй цэвэр технологийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд байгалийн бүрэлдэхүүн хэсэг, нийгэм, эдийн засгийн салбаруудын дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь чухал болсон.

Иймд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс уламжлал болгон “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Технологи 2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр жил тутамд зохион байгуулж байна.  

БОАЖЯ-наас хамтран зохион байгуулж буй 4 дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бэрхшээл болон уур амьсгалын өөрчлөлт”,  “Бүс нутгийн хөгжил ба Хүрээлэн буй орчны бодлого”,  “Хүрээлэн буй орчны технологи ба Инновац” гэсэн сэдвүүдийн хүрээнд  илтгэл, хэлэлцүүлэгт оролцож байна. Хуралд нийт 118 итгэл, хоёр өдрийн турш хэлэлцэгдэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн гадаадын болон дотоодын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч нар харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох юм.  

Монголын нөхцөлд Үндэсний болон бүс нутгийн түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновацыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах гарц, шийдлийг тодорхойлж, улмаар төр засагт шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж хүргүүлэх зорилготой. 

Энэ удаагийн хуралд ОХУ, БНХАУ, Япон, Норвеги, Канад, Герман, Солонгос зэрэг 10 гаруй улсаас 80 гаруй эрдэмтэн, судлаачид, Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн нийт 110 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19