Dark Light
Нийгэм | 2023-08-10

Нэг иргэн голын усанд осолдож амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.08.10/ 16:04 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Байтаг богд амралтын газрын орчим Туул голд хүн живсэн гэсэн дуудлага ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүнийг очиход 19 настай, эрэгтэй голын усанд осолдсон байсан. 

Аврагчид  осолдсон газарт 2 удаагийн шумбалт хийж 3 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. 

Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин нэмэгдсэнийг ЦУОШГ-аас мэдээлж байгаа тул иргэдийг гол усны ойролцоо зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, голын усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19