Dark Light
Нийгэм | 2023-08-11

Шивээс артистуудын ДАШТ-д Монголын баг томоохон амжилт үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол шивээс урлалын баг Японы Осака хотод болсон Дэлхийн шивээс артистуудын аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй орны 600 гаруй оролцогч нараас шалгаран дэлхийд чадвараа баталлаа.

Энэ оны долоодугаар сарын 22-нд Японы Осака хотод зохион байгуулагдсан Дэлхийн шивээс артистуудын аварга шалгаруулах “World wide Permenant make up festival” тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын баг оролцсон ба тэдгээрээс:

Улаанбаатар хотоос (Оnno Spa & Beauty Lounge Salon)

- Г.Оюундалай  (Анхны олон улсын Монгол шүүгч )

- Г.Од   (Бүх шивээсний хамарсан төрлийн хүрэл медаль) Эрдэнэт хотоос (Тогос салон)

- Саруул тогос (Контур шивээсний төрөлд хүрэл медаль)

Шивээс урлал нь хүний нүүрний арьс дээр нарийн зүүгээр өнгө будаг найруулан хоршуулж урладаг нарийн мэдрэмж шаардсан хариуцлагатай мэргэжил юм. 

Онно салоны үүсгэн байгуулагч Оюундалай нь Microblading буюу үстэй мэт зурлага хамгийн анх Монголд нэвтрүүлсэн ба 2017 оноос хойш ажиллаж олон олон шавь багш нарыг бэлтгэн гаргасаар байна.

Энэ удаад хөмсөг уруулын илүү натурал өөрийн мэт нарийн цэгэн зурлага бүхий “RS” технологи шивээсийг тэд Монголдоо нэвтрүүлэн танилцуулж байгаа ба энэ технологиор энэхүү тэмцээнд оролцож дэлхийд өрсөлдөн өөрсдийгөө батлан харуулж чадлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19