Dark Light
Нийгэм | 2023-08-12

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аргын тооллын: 2023-08-12, Бямба гараг

Наран ургах шингэх: 05:42-20:11

Үс засуулбал: Амгалан жаргалантай сайн. Харин бич, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр

-Билгийн тооллын 26, хар бар өдөр, хэрцгий охин-5 одтой, төмөр суудалтай, 8 цагаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:42-20:11. 

-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Нохой, морь, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.

-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.

-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, төрөл садан болох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, мал худалдах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19