Dark Light
Нийгэм | 2023-08-12

Япон улсын Шизүока муж болон БШУЯ, БЕГ хоорондын багш, сурагч солилцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улсын Шизүока муж дахь ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг 20 сурагч, 5 багшийн хамт манай улсад 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд ирж туршлага солилцоо .

Тухайн сурагчид нь сурлагын амжилтаас гадна урлаг спортоороо манлайлсан Шизуока мужийн ахлах ангийн тэргүүний сурагчид юм.

Эдгээр өдрүүдэд олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Тухайлбал Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагчидтай мэдлэг, чадвараа хуваалцсан, нөхөрлөсөн өдрүүдийг өнгөрсөн нь Япон сурагчдын хувьд Монгол ахуйг мэдэрсэн, соёлын ялгаатай байдлыг ойлгосон онцлогтой үйл явдал боллоо.

Мөн БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн төлөөлөгчдийг хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзаж амжилт хүслээ. Түүнчлэн Япон сурагчид "Элгэн халуун нутаг" дууг монгол хэлээр дуулсан нь дээд хүндэтгэл боллоо хэмээн албаны хүмүүс тодотголоо.

Сурагчдын хувьд Монголд байх хугацаандаа тав тухтай байснаас гадна Монголын ёс заншил, ахуй амьдралтай танилцаж маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хуваалцлаа.

Багш, сурагчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг БЕГ-аас хангаж ажиллав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19