Dark Light
Нийгэм | 2023-08-12

Үс засуулбал өлзийтэй сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 27

2023.08.13 / НЯМ ГАРАГ

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН

ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 05.44-20.10

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 8 сарын 13, Адьяа гараг. Билгийн тооллын 27, Өглөгт охин одтой, туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19