Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо Партизаны гудамж буюу Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байна. Тодруулбал наймдугаар сарын 12-ны 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийж байна. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

АДМИН







Нийгэм




