Dark Light
Нийгэм | 2023-08-13

Дэлхийн сонорт хүрсэн Монгол "Уухай"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уухай хамтлаг Монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан “Монгол рок” урсгалыг бий болгон бүтээлээ туурвидаг бөгөөд Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэй анхны бүтээлээ гаргаж байсан билээ. 

Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “The HU” хамтлаг харуулсан. Энэ жишгээр “Монгол рок” урсгалыг дэлхийн чихнээ хүргэх зорилготой “Уухай” хамтлаг 2016 онд байгуулагдсан ба тус хамтлагийн гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгосноороо онцлогтой аж.

Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас төслийн сонгон шалгаруулалтыг жил бүр зарладаг бөгөөд Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлахад чиглэсэн олон улсын шинжтэй олон амжилттай төслүүдийг нэг нь "УУХАЙ" хамтлагийн гараа байсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19