“АПУ” ХК 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг наймдугаар сарын 28-ны өдрөөр тогтоож, 2024 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд тус компани нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг мөн хуваарилж байсан юм.
Энэ оны эхний хагас жилд тус компани 72 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаад байна.
ҮЦТХТ-ийн мэдээллээс харахад “АПУ” ХК-ийн 8.3 хувийг 19053 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа аж. Үүнээс гадна "АПУ" ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Европын Холбооны стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна.
Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэх зорилготой ажээ.
АДМИН







Нийгэм




