Dark Light
Нийгэм | 2023-08-13

Хол газар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

2023.08.14 / ДАВАА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 05.45-20.09

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 8 сарын 14, Сумьяа гараг. Билгийн тооллын 28, Найралт эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Билгийн 28.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19