Dark Light
Нийгэм | 2023-08-13

Ээлжит засварын ажилд Slurry seal технологи ашиглаж буйгаараа онцлог

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажилтай танилцлаа.

Ээлжит засварын ажилд Slurry seal технологи ашиглаж буйгаараа онцлог бөгөөд хурдан чанартай хийхийг ЗТХТ болон Ховд АЗЗА компанийн удирдлагуудад даалгалаа. Мөн Чандмань сумын 56.9 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж  үүрэг чиглэл өглөө.

Нийт 41.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажил 35%-тай явагдаж буй бөгөөд энэ онд нийт ажлын 65% нь хийгдэнэ. 180 хүн, 62 техник талбай дээр ажиллаж байгаа талаар Хотгор зам ХХК-ийнхан танилцууллаа.

Давуулах далан, гүүрний ажил давхар хийгдэх бөгөөд одоогоор 5.1 км замд хатуу хучилт хийгдээд байна. Энэ зам ирэх оны  7 дугаар сарын 1 гэхэд чанартай хийгдэж бүрэн дууссан байх ёстой гэдэг үүрэг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19