Dark Light
Нийгэм | 2023-08-14

Нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу хэмжээний хур тунадас оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

8 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд 0.0-50.0 мм, тодруулбал Орхоны нийт нутаг, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим, Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 50.1-100.0 мм, Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Хэнтийн Норовлинд 100.1-175.1 мм орсон бол бусад нутгаар хур тунадас ороогүй байна. 

Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу, 30 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага байлаа.

May be a graphic of map and text that says 'таних тэмдэг улсын хил аймгийн хил сумын кил Hyyp ороогуй 0.0 20.0 20.1-50.0 50.1-100.0 судалгаа хедее кахуйн судалгааныхэлтэс 2 дугаар зураг. арав хоногт орсон хур тунадасны нийлбэр, MM 60 0.1-175.1'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19