Dark Light
Нийгэм | 2023-08-14

“Ааруултай үрэл” бүтээгдэхүүнийг таван улсад борлуулах боломжтой болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ааруултай үрэл” бүтээгдэхүүнийг ОХУ-аас гадна Евро Азийн Эдийн засгийн холбооны таван улсад борлуулах боломжтой болжээ

“Монос хүнс” ХК 2023 оны эхний хагас жилд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсөж, 16.4 тэрбум төгрөг хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, хоёр тэрбум төгрөгт болсон байна.

Тус компани 2022 оноос ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Киргиз улсын зах зээлд нэвтрэхээр төвлөрч ажилласны үр дүн гарч эхэлснийг онцолж байгаа юм. Тухайлбал: Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбарын захиалгаар “Милино” брэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна.

Түүнчлэн хоёр дахь захиалгын нийлүүлэлтийн бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Ингэснээр тус брэндийн “Ааруултай үрэл” бүтээгдэхүүнийг ОХУ-аас гадна Евро Азийн Эдийн засгийн холбооны таван улсад борлуулах боломжтой болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19