Dark Light
Нийгэм | 2023-08-14

Архангай аймагт цахилгаан дамжуулах тулгуурууд унаж аваарын нөхцөл үүслээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар тулгуурууд 2023 оны наймдугаар сарын 13-ны 22:55 цагт унаж, аваарын нөхцөл байдал үүссэн.

Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүссэн тус гэмтлийг засварлахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь очсон. Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас дөрөв, Улаанбаатар салбараас нэг бригад тус тус ажиллаж байна.

Энэ тасралтаар 45,320 айл өрх, 5,256 аж ахуйн нэгж долоон аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болсон. Сэргээн босгох ажлыг гурав хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19