Татар хамтлаг 20 жилийн ойн тоглолт наймдугаар сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.
Тоглолтод Татар хамтлагаас гадна 20 жилийн өмнө уран бүтээлүүд нь хит болж байсан болон олон жил завсарласан хамтлаг дуучид оролцохоор болсон байна. Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Ginjin, Mrs M, Roockie, Young Mo'G, Маралжингоо, Мишээл болон Тик Ток дээр хит болоод буй өвөрмонгол дуучин Сүмэнхуар оролцож ая дуугаа дуулахаар болжээ.
Татар хамтлагийн хувьд тоглолтдоо зориулж өөрсдийн 27 дуугаа бэлдсэн бөгөөд 21:00 цагаас эхэлж дуулах аж.
Түүнчлэн Татар хамтлагийн талаарх намтарчилсан есөн ангитай уран сайхны хийхээр болсон байна. Киноны эхний гурван ангид хамтлагийн гишүүдийн бага насны тухай гарах бөгөөд Татар хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан кино болно гэдгийг кино найруулагч Б.Чингүүн онцолж байлаа.
АДМИН







Нийгэм




