Dark Light
Нийгэм | 2023-08-15

Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia системээр бүртгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл e-Mongolia системээр явагдаж байна.

Тодруулбал Эцэг, эхийн аль нэг нь e-Mongolia системд нэвтрэхэд "Онцлох үйлчилгээ" хэсэгт нэгдүгээр ангийн бүртгэл нээгджээ.

Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. 

Харин 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, өмнөх жилүүдэд сургуульд элсэн суралцаагүй бол оршин суугаа хаягийнхаа дагуу хамран сургах тойргийнхоо сургууль дээр биеэр очиж бүртгүүлэх аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19