Dark Light
Нийгэм | 2023-08-15

Улсын хэмжээнд 4250 толгой мал үерийн улмаас хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Он гарсаар нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын халианы усанд 9, үерийн усанд 476, гүний болон хөрсний шар усанд 4 айл автаж,  202 иргэний амийг авран хамгаалжээ.

Өнгөрсөн саруудад болсон үерт 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4250 толгой мал хорогдсон бол автозам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, аж ахуй нэгж байгууллага, иргэний барилга, ажлын байр, тариалангийн талбай усанд автсан байна. Тухайлбал, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас 25 удаагийн эвдрэл, гэмтэл гарсныг сэргээн зассан аж.

2023 оны 7 дугаар сард үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага 686 аж ахуйн нэгж байгууллага, 1396 айл өрхөд хүргүүлсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 2500 орчим айл өрхөд дүүргийн газрын албаар дамжуулан нүүх мэдэгдэл хүргүүлжээ.

Он гарсаар тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Иймд тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, тээвэрлэх, тус амьтны дотор эрхтэн, махыг хэрэглэх, гэртээ хадгалах, хот, суурин газарт тээвэрлэж оруулах, тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг УОК болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19