Dark Light
Нийгэм | 2023-08-15

ТАНИЛЦ: Эрчим хүчний сайдын "НУУЦ 48"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрх мэдэлтнүүд алт, нүүрс, авлигын мөнгөө хэрхэн угааж Богд уулын дархан цаазат газар тусгай хамгаалалтын бүсийг бетонон ширэнгэ болгож байгаа асуудлыг Эргэлт сэтгүүл онцолсон.  Манай редакц оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр  Богд уулыг сэглэсэн сэтэртнүүдийн баримтыг цувралаар хүргэж буй.

Богдхан уулын газрын наймаа 1998 оноос эхлэлтэй. Түүнээс хойш сүүлийн 25 жилийн хугацаанд нийт 78 байршилд 732 иргэн аж ахуй нэгжид 4568 га газрыг олгосон байна. Энэ газрын наймааны Хатан ижийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл.  Тэрээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 онд л гэхэд Арцатын ам, Бургастайн ам, Зайсангийн ам зэрэг 17 байршилд 700 гаруй га газрыг олгосон байна. 

Тухайн бүс нутагт газар олгохдоо "Аялал жуулчлалын бааз" гэсэн зориулалтаар олгож байгаа ч яг зориулалтаар нь ашиглаж байгаа юу гэдэгт салбарын яам анхаарал хандуулахгүй байгаа нь анхаарал татаж байна. Мөн хаус хотхон хорооллын барилгын ажлыг эхлүүлэх хүртэл дэд бүтцийн техникийн нөхцөлүүд болон Нийслэлийн харьяа шат шатны байгууллагуудаас нийт 10 гаруй төрлийн зөвшөөрлийг гаргуулж байж барилгын газар шорооны ажил эхэлдэг. Гэтэл аялал жуулчлалын зориулалттай газарт барилгын зөвшөөрөл олгоод байгаа нь Төрийн байгууллагууд хэрхэн авилгад идэгдсэний тод жишээ юм. Мөн нэр холбогдох улс төрчдийн нөлөөлөл орсон уу гэх хардлагыг ч төрүүлж байна. 

Энэ удаад УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн Жаргалантын аманд баригдаж буй 48 хаусыг баримтаар дэлгэж байна. 

Б.Чойжилсүрэн нь эхнэр Д.Энхгэрэлийнхээ "Эйжн Ложистик бридж" ХХК-ийн нэр дээр Жаргалантын аманд 5,5 га газар авч өдгөө тансаг зэрэглэлийн 48 хаус хорооллыг сүндэрлүүлж байна. Гэхдээ тэрбээр "ХУРД" группийнхээ болон бусад охин компаниудынхаа алинаар ч сурталчилгаа хийхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. 

Ташрамд мэдээлэхэд эх сурвалжууд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг эхнэрийн хамтаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд асар их хэмжээний авилга өгсөн байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн тухай мэдээлсэн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19