Dark Light
Нийгэм | 2023-08-16

Үс засуулбал эрлэг лугаа учирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 30

2023.08.16 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН

ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 05.48-20.05

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 8 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Үнэг одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 5 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19