Dark Light
Нийгэм | 2023-08-16

Сэрэмжлүүлэг: Ханиад, харшлын үед уух COLD OUT сиропыг хоригложээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Ирак Улсад стандартын бус COLD OUT сироп эм илэрч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (ДЭМБ) -д 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр мэдээлсний дагуу сэрэмжлүүлэг гаргасан байна. 

COLD OUT сироп нь Парацетамол ба Хлорфенирамины найрлагатай бөгөөд ханиад, харшлын шинж тэмдгийн үед хэрэглэгддэг.

 Бүгд Найрамдах Ирак Улсын зах зээлээс авч сироп эмийн дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахад диэтиленгликоль 0.25%, этиленгликоль 2.1% буюу хүлээн зөвшөөрөгдөөгүй хэмжээтэй агуулагдаж байсныг тогтоосон. Тэдгээрийн зөвшөөрөгдөх хэмжээ 0.10% -иас ихгүй.

Уг бүтээгдэхүүн нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “FOURRTS LABORATORIES PVT” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ба БНЭУ-ын DABILIFE PHARMA PVT-д зориулан үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэн.

Эмийн зохицуулалтын байгууллагууд болон олон нийтэд өгөх зөвлөмж

• ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулах;  

• Бүх эмийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн/тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс нийлүүлэгдэх;

• Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг хэрэглэхийг зогсоох; 

• Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авах;

• Эмийн зохицуулалтын байгууллага энэхүү стандартын бус бүтээгдэхүүн тус улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй мэдэгдэх;

• Шингэн тунгийн хэлбэр ялангуяа Пропиленгликоль, Полиэтиленгликоль, сорбитол ба/эсвэл глицерин/глицерол зэрэг туслах бодис агуулсан сироп эм үйлдвэрлэгчдийг тэдгээр туслах бодисуудаа үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө Этиленгликоль, Диэтиленгликоль зэрэг бохирдуулагч бодис байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна. 

• Эмнэлгийн мэргэжилтнүүд эдгээр бохирдсон эмийг хэрэглэсэнтэй холбоотой гаж тохиолдол үүссэн байж магадгүй тохиолдлыг Эмийн зохицуулалтын байгууллагад нэн даруй мэдээлэх


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19