Dark Light
Нийгэм | 2023-08-16

Э.Номундарь хүрэл медалийн болзол хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээнээр эхэллээ. Боксын тэмцээнд 43 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр зарим жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. 

Монголын боксчдын салхийг хагалж өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медаль болон шилдэг боксчны шагналт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь рингд гарсан юм.  Эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж буй түүний учраа нь БНСУ-ын У Еэ Жин байв. 

Манай тамирчин эхний минутаас санаачилгыг авч, тулааныг удирдан тоглосон. Улмаар гурван үеийн тулааны эцэст шүүгчдийн 4:1 гэсэн саналаар ялалт байгууллаа. 

Э.Номундарь энэ тулаанд ялснаар хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаж байна. Тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19