Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам хамтран 2023 оныг "Welcome to Mongolia" буюу Монголд зочлох жил болгон зарласан. Тэр ч утгаараа манай улсыг зорих жуулчдын цуваа тасрахгүй байна. Гэвч сайны хажуугаар саар гэж аялахаар ирсэн жуулчдыг луйвардах, хохироох асуудлууд мэр сэр гарч байгаа нь харамсалтай.
Франц улсаас манай улсад аялахаар ирсэн жуулчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.

Тэрбээр: Морин аялалд явах жуулчдад сэрэмжлүүлж байна. "BTT nature travel"-ээр дамжуулж морин аялалд явах үед мансууруулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Цаашид ийм зүйл битгий гараасай хэмээн хүсэж зохих байгууллагад гомдол гаргасан хэмээсэн байна.
Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

АДМИН







Нийгэм




