Dark Light
Нийгэм | 2023-08-17

Татварын орлого 3.4 их наяд төгрөгөөр өсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37 хувиар өсжээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 42.5 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. 

Мөн онцгой албан татвар 96.9 (18.2%) тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19