Dark Light
Нийгэм | 2023-08-17

Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургууль "Хөдөлмөр сургалт амралт"-ын зуслантай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургууль "Хөдөлмөр сургалт амралт"-ын зуслантай боллоо. Тус зуслан ️2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 3 ээлжээр хүүхэд хүлээн авч БШУ-ны сайдын 2021 оны 05 дугаар сарын 21-ний А/190 дүгээр тушаалын хүрээнд "Сурлагын хоцрогдлыг нөхөх арилгах, цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд чиглэсэн бага ангид STEM сургалт, дунд болон ахлах ангид англи хэл, математик, хөгжим, биеийн тамир, “Оролцоод хөгжье” гэсэн аргачлалын хүрээнд сургалтаа зохион байгуулж эхэллээ.

Хүүхдийн хөдөлмөр сургалт, амралтын зуслан нь: 

- Уламжлалт зан заншлаа мэдэх

- Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах

- Эрүүл агаарт амрах

- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх 

- Дэлгэцийн хамаарлаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон талын хүмүүжил, төлөвшил олгох зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19