Dark Light
Нийгэм | 2023-08-18

10-р хорооллын урд талын автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан А/207 тоот  захирамжийн хүрээнд дүүргийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, явган болон унадаг дугуйтай зорчиж буй иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж буй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх  арга хэмжээг холбогдох алба хэлтсүүд хамтран шат дараатай зохион байгуулж буй.  

Тэгвэл энэ сарын 16-17-ны өдрүүдэд БГД-ийн 28-р хороо, 10-р хорооллын урт талын автобусны буудал орчимд байрлуулсан  ТҮЦ-үүдийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 28-р хорооны Засаг дарга ажлын алба,  “Баянгол- ХҮТ”, Цагдаагийн 2 дугаар  хэлтсийн алба хаагчид хамтран нүүлгэх арга хэмжээг  зохион байгууллаа.

Ингэснээр явган болон унадаг дугуйтай иргэд чөлөөтэй зорчихоос гадна  Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г,д Ф800мм-ийн гол шугамыг Ф1000мм голчтой болгон өөрчлөх ажлыг явуулахад саад учрахгүй болж байна. Тодруулбал, 1 дүгээр хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэлх нийт 3,4 км шугам сүлжээг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх ажлыг хийхээр болсон. Дээрх шугам сүлжээ, шинэчлэлийн ажил БГД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллыг хамарч байгаа юм.

Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 28-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08