Dark Light
Нийгэм | 2023-08-18

“Бээжингийн Зам харилцааны их сургууль”-д тэтгэлгээр суралцах 42 оюутан батламжаа авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт  хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад 44 оюутан шалгарч, өнөөдөр батламжаа гардлаа. 

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөр, ажил мэргэжлийн өдөрлөг энэ оны тавдугаар сард зохион байгуулагдсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд салбарын хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх бодлого амжилттай хэрэгжиж эхэллээ. 

Бээжингийн Зам, харилцааны их сургуульд агаарын тээвэр, авто зам, автотээвэр гэсэн үндсэн чиглэлээр дээрх оюутнууд суралцах юм. 

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодын их дээд сургуулиудад 3 мянга гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 оюутан суралцаж байна. 

Цаашид ХБНГУ, БНСУ, АНУ, Катар зэрэг улсуудад салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19