Dark Light
Нийгэм | 2023-08-18

БГД-т хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Баянгол дүүрэгт 3 байршилд оюутан, сурагчдад зориулсан хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үүнд:

- БГД-ийн 13 дугаар хороо, “Өргөө 1” кино театрын зүүн талын талбай,

- БГД-ийн 15 дугаар хороо, 10000 нэрийн барааны урд талбай,

- БГД-ийн 29 дүгээр хороо “Шинэ сандэй" худалдааны төвийн гадна болон дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр хичээлийн хэрэгсэл болон сурагчийн дүрэмт хувцас мөн хичээлийн бусад эд зүйлсийг худалдан борлуулж буй бөгөө дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19