Dark Light
Нийгэм | 2023-08-18

Aжилгүй иргэдийн тоо хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 70.9 мянга болж буурав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.12 сая хүн байгаагаас 1.23 сая нь ажиллах хүч байна.

II улирлын статистик мэдээллээр улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 70.9 мянга болж, өмнөх улирлаас буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.6 хувь нь эрэгтэй, 38.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

18-4.JPG

Мөн ажилгүйдлийн түвшин өмнөх улиралд 6.6 хувь байсан бол II улирлын эцэст 5.8 хувь болж, буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.12 сая хүн ам байгаагаас 1.23 сая нь ажиллах хүч, 896.1 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгаа аж. Харин хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар, өмнөх улирлаас 10.8 хувиар буурчээ.

II улирлын эцсийн байдлаар 1.16 сая ажиллагчдын 25 орчим хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт, 13 орчим хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт, 10.6 хувь нь боловсролын салбарт ажиллаж байна.

Дэлхийн банкны хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээнд сүүлийн 20 жилийн хугацаанд ажиллах хүчний эрэлт эрс нэмэгдсэн ч ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болсныг онцолжээ. Мөн Монгол Улсын ажиллах хүч залуу, харьцангуй өндөр боловсролтой ч хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгааг тодотгосон байна.

unnamed (3).jpg


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19