Dark Light
Нийгэм | 2023-08-18

Д.Эрдэнэбилэгийн 3 тэрбумын барьцааг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3,000,000,000 төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Тус шүүх прокурорын саналыг 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19