Dark Light
Нийгэм | 2023-08-18

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 3

2023.08.19 / БЯМБА ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН

НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 05.52-20.00

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Шороо

Аргын тооллын 8 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 3, Харцага одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19