Dark Light
Нийгэм | 2023-08-18

"Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замыг хааж, хучилт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу "Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцож, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэд тусгай заасан түр орц, гарцаар зорчино уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19